“ЖИРЭМСЭН ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

zzz1

ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг (ЭБЭЭ), Тандалт судалгааны алба (ТСА)-наас ЭМС-ын А/292 тоот тушаалын хэрэгжилтийг эрчимжүүлж, эхийн ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэх зорилго бүхий Жирэмсэн үеийнтусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нь сэдэвт цахим хурлыг 12 дугаар сарын 20-нд зохионбайгууллаа. Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн ерөнхий зөвлөх, АУ-ны доктор Г.Баттулга нээж хэлсэн үгэндээ, ЭМС-ын тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаж, эхийн ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэхийн тулд жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Цахим хуралд ЭХЭМҮТ, ЭНЭҮТ II, “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газар, УНТЭ, УГТЭ, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүргийн ЭМТ, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс аймгийн ЭМГ-ын удирдлага, эх барих, эмэгтэйчүүдийн асуудалхариуцсанмэргэжилтэн, АНЭ, БОЭТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ныдарга, менежер, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, сум, өрхийн ЭМТ-ийн эх баригч бүхий 168 эмч, мэргэжилтэн оролцсон.

 

Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн ТСА-ны эмч Т.Гантуяа Эхийн ноцтой хүндрэл, эхийн эндэгдлийн өнөөгийн байдал”; Төрөх тасгийн эрхлэгч, эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Ж.Сарантунгалаг “Тохиолдлын танилцуулга, дүгнэлт, зөвлөмж” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ. ЭХЭМҮТ-ийн ЭБЭ-ийн Төрөх тасгийн эрхлэгч Ж. Сарантунгалаг эмч, эрүүл мэндийн байгууллагууд нь иргэдэд эрүүл мэндийн мэндийн мэдлэгийг тасралтгүй олгох, анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ, хүнд өвчтний тээвэрлэлтэд онцгой анхаарахыг санууллаа. АУ-ны доктор, зөвлөх эмч Г.Баттулга Монгол Улсад мөрдөгдөж буй ЭМС-ын тушаал, журам, стандарт, удирдамжийг мөрдөж ажиллах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл судалгааг сайжруулах, жирэмсний хяналтад орохын ач холбогдлыг ойлгуулах, жирэмсэн, төрөх, төрсний дараах үед илрэх аюултай шинж тэмдгийн талаар иргэдэд сургалт сурталчилгаа тасралтгүй хийх, өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйд ЖСАХ, гэр бүл төлөвлөлтийн тусламж үйлчилгээг үзүүлж байхыг онцоллоо. Цахимхуралдидэвхтэйоролцсон эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, эмч, мэргэжилтэннартаабаярлалаа.

                                                

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба

 

orbis

orbis-logo-1

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676